О.Гүндэгмаа 32-рт бичигдээд байна

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

О.Гүндэгмаа 32-рт бичигдээд байна

Лондон хотноо зуны XXX олимпийн
наадмын буудлага спортын төрөлд эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар
бууны дасгалд өрсөлдөж буй тамирчид precision төрөлд 30 сумаа харваж дууслаа. Эхний 30 сумын дараах байдлаар Монгол Улсын тамирчин О.Гүндэгмаа
284 (93, 95, 96) оноо авснаар 39 тамирчнаас 32 дугаар байрт бичигдээд байна.

Эхний 30 сумын дараах байдлаар БНСУ-ын тамирчин Ким Жанми 298 оноогоор тэргүүлж байна. Эхний наймд Тайланд, Герман, Серби, Украйн, Франц, Испани, Чехийн тамирчид багтжээ.

Одоо 19.00 цагаас тамирчид rapid төрөлд дахин 30 сум буудах бөгөөд нийлбэр дүнгээр эхний найман байрт шалгарсан тамирчид шигшээ буудлагад өрсөлдөх эрхтэй болох юм. 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа
тухайн үед rapid төрөлд боломжит 300 онооноос 299-ийг авч, урьдчилсан
буудлагад нийт 590 оноо авснаар олимпийн рекордыг давтаж байсан билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж