Өмнөд Солонгосын “T-ara” хамтлаг фенүүдээ алджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын “T-ara” хамтлаг фенүүдээ алджээ

Өмнөд Солонгосын охидын алдартай “T-ara” хамтлагийнхан нэг гишүүнээ гадуурхдаг тухай мэдээлэл олон нийтэд цацагджээ. Харин энэ байдал нь хамтлагийн олон мянган шүтэн бишрэгчдэд нь таалагдаагүй бололтой интернэтээр таагүй сэтгэгдлүүд ирж байгаа аж. Дээрх маргаан өнгөрсөн бямба гаригаас эхэлсэн ба хамтлагийн охид нэг гишүүн Хуаёныг Твиттерээр муулсан ажээ. Түүнчлэн хамтлагийн менежментийн багийнхан  Солонгосын “Core Content Media”-д Хуаёнтай хийсэн гэрээгээ цуцлах гэж байгаа тухай мэдээлжээ. Энэхүү мэдэгдэл нь тэдний олон мянган фэнүүдийг гайхашралд оруулсан аж. Түүнчлэн “T-ara” хамтлагийн фэн клубийн санал асуулгаар хамтлагийн эв түнжингүй байдаас болж  6000 фэнээ алдсан байжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж