“Хонда Моторс”-ын орлого дөрөв дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

“Хонда Моторс”-ын орлого дөрөв дахин нэмэгджээ

Японы автомашин үйлдвэрлэгч “Хонда Моторс” фирмийн ашиг орлого жилийн эхний хагаст дөрөв дахин нэмэгджээ. Тус фирмийн цэвэр ашиг өнгөрсөн дөрөвдүгээр сард 31.7 тэрбум иен байсан бол зургадугаар сард 131.7 тэрбум иен болж нэмэгдсэн байна. “Хонда Моторс” фирм  АНУ болон Японд энэ хугацаанд хоёр дахин олон  машин борлуулжээ. Мөн тус фирмийн  мотоциклийн худалдаанаас олох орлого ч нэмэгдсэн байна. Өнгөрсөн жил Япон болон Тайландад байгалийн гамшиг тохиолдсон боловч үүнийг “Хонда Моторс” фирм даван туулж чаджээ. Тус фирмээс “Хэдийгээр эдийн засгийн байдал, худалдааны чиг хандлагагийг яг таг тодорхойлох боломжгүй, гадаадын мөнгөн тэмдэгтийн ханш хэлбэлзэлтэй байдаг ч жилийн эхэнд санхүүгийн урьдчилсан таамаглалыг гаргаж болно. Хэрвээ цаашдаа байдал хэвээр үргэлжилбэл энэ жил манай фирм 470 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох төлөвтэй байна.” гэж мэдэгджээ. “Хонда Моторс” нь Японы гурав дахь том автомашин үйлдвэрлэгч юм.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: BBC.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж