
Байгаль хамгаалах, мод тарих олон нийтийн хөдөлгөөн өрнүүлэх, экологийн боловсрол олгоход өдөрлөгийн үндсэн зорилго чиглэнэ. Түүнчлэн, байгаль орчинд халгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ажил үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийг сурталчлах, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-уудын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болохыг зорьж байгаа юм.
Өдөрлөгийн үеэр мод тарьц, суулгацын худалдаа, төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааны үзэсгэлэн, мод тарих технологийн зааварчилгаа-эко сургалт, урлаг соёлын тоглолт болох юм. Энэ өдөрлөгийн хүрээнд тарьц, суулгацын дагнасан үзэсгэлэн худалдааг Чингэлтэй дүүрэг дэх Эрх чөлөөний талбайд, Сүхбаатар дүүргийн Оюутны талбайд, Сонгинохайрхан дүүрэг дэх Цамбагарав үйлчилгээний төвийн талбайд, Баянгол дүүрэг дэх Байгаль эх төвийн талбайд, Баянзүрх дүүрэг дэх Сансар үйлчилгээний төвийн талбайд, Хан-Уул дүүргийн Ажилчны алдар талбайд зохион байгуулна. Хөрс, хар шороог 9912-7455, 9987-6641 дугаарын утсаар холбогдон захиалгаар хүргэж үйлчлэх гэнэ.
Д.Долгор