”Битлз”-ийн зургийн үзэсгэлэн гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

”Битлз”-ийн зургийн үзэсгэлэн гарчээ

beatles

Daily
Mail сонинд бичсэнээр Бермингем хотын The Three white Walls уран
зургийн галлерейд "Битлз"-ийн фото зургийн үзэсгэлэн гарчээ. Үзэсгэлэнд
гэрэл зурагчин Том Мюррейгийн өмнө нь нийтэд дэлгэж байгаагүй 23
зургийг тавьсан байжээ. Зурагчин Мюррей нь 1968 онд өөрийн мэргэжил
нэгт нөхөр Дон Маккаллинтай хамтран тус хамтлагийнхны зургийг авчээ.
Энэ тухай Мюррей ярихдаа "Зураг авсан тэр өдөр үнэхээр галзуу байсан.
Зурагчид болон хамтлагийн гишүүд хамтдаа Тауэрийн гүүрний эргэн тойрон
нэг үгээр хэлбэл Лондон даяар явж авахуулсан. Энэ зургуудын нэг дээр
Пол Маккартни, Жон Леннон, Жорж Харрисон болон Ринго Старр нар сандал
дээр унтаж байгаа нас тогтсон хүний хажууд авахуулсан байна. Гэтэл
унтаж байсан хүн тухайн үед сэрээгүй тул түүхэн зурагт өөрийгөө үлдсэн
гэдгийг мэдээгүй. Мэдэх ч үгүй байх. Учир нь би энэ зургуудаа урьд өмнө
нь олон нийтэд огт дэлгэж байгаагүй юм" гэж ярьжээ.

Үзэсгэлэнд тавигдсан зурагнуудаас
"Битлз"-ийн шүтэн бишрэгч нарын анхаарлыг Жон Ленноны үхсэн мэт
жүжиглэн харин түүний дээр Маккартни, Старр, Хариссон нарын сандарч
байгаа зураг маш их татаж байгаа гэнэ. Тухайн үед хамтлаг концерт
хийхээ больж хамтлагийн доторхи хагарал нийтэд мэдэгдээд байсан үе.
Үүнээс хоёр жилийн дараа хамтлаг албан ёсоор тарсан. Гэхдээ энэ
хугацаанд тэд "White album", "Yellow Submarine", "Abbey Road" болон
"Let it be" –гээ бичүүлж амжсан ажээ.

Мюррей энд байгаа 23 зургаа аль
хэдийн хувилж интернэтээр зараад эхэлсэн бололтой. Тэр зургийн
хуулбарыг 325 паундаар үнэлжээ. Харин эхийг нь шинжээчид тус бүрийг нь
100 мянган паунд стерлинг хүрнэ гэж үзэж байгаа аж.

Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж