Дэлхийн банкнаас Мьянмар улсад ирэх нэгдүгээр сар гэхэд үлдсэн 397 сая ам.долларын өрөө дарахад нь туслах шинэчлэлийн зээл өгөхөөр болсон байна. Мьянмар улс олон саяын өрөө дарахын тулд зээлээ шинэчлэх нь тохирсон нөхцөл хэмээн үзсэн байна. Энэ тухай Дэлхийн банкны Ази-номхон далайн орнуудын асуудал хариуцсан гүйцэтгэх захирал Памела Кокс өнөөдөр мэдэгдэл хийжээ. Дэлхийн банкнаас Мьянмарын өрийг шийдвэрлэх асуудлын хүрээнд Азийн Хөгжлийн банктай тодорхой хугацаанд хамтарч ажиллахаар болсон байна. Гэхдээ Памела Кокс “Дэлхийн банкнаас Мьянмарын өрийг цайруулаагүй, зөвхөн хүүгийн төлбөрийг чөлөөлсөн.” гэж мэдэгдсэн байна. Дэлхийн банк нь 1987 оноос хойш Мьянмар улсад ямар ч зээл өгөөгүй байсан ажээ. Мьянмар улс нь мөн Азийн Хөгжлийн банкинд 500 ам.долларын өртэй юм байна. Тиймээс энэ өрөө дарахад нь Засгийн газарт нь зөвлөгөө өгч, туслахын тулд Азийн Хөгжлийн банкнаас Мьянмарын Янгон хотод жижиг салбараа нээжээ. Мөн тус улсад техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор хөрш Тайланд улсад Олон улсын валютын сангийн салбарыг нээн ажиллуулж байгаа аж. Дэлхийн банкнаас Мьянмарт олон нийтэд суурилсан төсөл болон хувьцаа эзэмшигчид, биржүүдэд дэмжлэг үзүүлэхэд зориулан 85 ам.долларын буцалтгүй зээл олгохоор болжээ. Энэхүү буцалтгүй зээлийг ирэх аравдугаар сард олгохоор төлөвлөсөн байна. Мөн Дэлхийн банк Мьянмарын өрийн асуудалд туслах ажлынхаа хүрээнд гэрэл цахилгаанаар хангах ажил болон хөдөө аж ахуйн салбар дэмжлэг үзүүлэх ажээ.
Б.Анхтуяа