Хан Хөхий нурууны Увсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, МУИС-ийн Биолог, биотехнологийн сургуультай хамтран конвецид бүртгэлтэй Айраг нуурын хун шувууны нүүдлийн замыг тодорхойлох, шувууны томууны сорьц авах зорилгоор Хяргас нуурын гангар хунд сансрын дамжуулагчтай дохиолол зүүжээ.
Рамсарын конвенц гэдэг нь усны шувуудын амьдрах орчин буюу ус намгархаг газрыг хамгаалах олон улсын гэрээ юм. Өөрөөр хэлбэл, ус намгархаг газрын эко систем дэх байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг дэмжих конвенц гэж болно. Дээрх судалгааны багт орон нутгийн засаг захиргааны ажилтнуудаас гадна Японы шувуу судлалын нийгэмлэг болон тус улсын шувуу судлалын “Ямашина” хүрээлэнгийн судлаачид оролцсон байна.
Э.САР