Лондон хотноо зуны XXX олимпийн наадмын буудлага спортын төрөлд эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд өрсөлдөж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа дөнгөж сая precision төрөлд 30 сумаа буудаж дууслаа. Энэ дасгалд нийт 39 тамирчин өрсөлдөж буй бөгөөд О.Гүндэгмаа 284 (93, 95, 96) оноо авснаар эхний ээлжинд сум тавьсан 20 тамирчнаас 17 дугаар байрт эрэмбэлэгдээд байна.
Одоо үлдсэн 19 тамирчин эхний 30 сумаа буудна. Улмаар мэргэн буудагчид 19.00 цагт rapid төрөлд дахин 30 сум буудах бөгөөд нийлбэр дүнгээр эхний найман байрт бичигдсэн тамирчид шигшээ буудлагад өрсөлдөх юм.
Одоогоор Герман улсыг төлөөлж буй Д.Мөнхбаяр 294 (97, 99, 98) оноогоор жагсаалтыг тэргүүлж байна.
С.ЦЭЛМЭГ