Монгол Улсад мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой тохиож байна. “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ий Дорнод дахь салбарын хамт энэхүү ойг ажлын амжилтаар дүүрэн угтаж байна. Тухайлбал, энэ жил тус компани Дорнод аймгийн нийт сумдыг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд бүрэн холбосон байна. Ингэснээр сум, орон нутгийн телефон ярианы чанарт дэвшил гараад зогсохгүй интернэтийн сүлжээнд холбогдох боломжтой болжээ. Ойн баярын үеэр тус компанид олон жил үр бүтээлтэй ажиллаж буй Ө.Хамт-Олон, Г.Сувдаа, Д.Володъя нарыг “Онц холбоочин” цол тэмдгээр шагнаж урамшуулсан байна.
Э.САР