“Deutsche” банк ажилтнуудаа цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

“Deutsche” банк ажилтнуудаа цомхотгоно

Дэлхийд алдартай олон улсын “Deutsche” хөрөнгө оруулалтын банк  эдийн засгийн хямралаас болж ажилтнуудаа цомхотгохоор болсон аж. Тус компани өчигдөр буюу мягмар гаригт мэдэгдэл гаргаж, компанийн төсөвт хэмнэлт хийх зорилгоор ойролцоогоор 1500 ажилтнаа цомхотгохоос аргагүй байдалд хүрлээ гэжээ. Ийнхүү цомхотгол явуулснаар Deutsche банк гурван тэрбум евро буюу 3.8 тэрбум ам долларыг хэмнэх юм байна. Компанийн албаныханы  мэдээлснээр Евро бүсийн эдийн засгийн хямралаас болж тус банкны  үнэт цаасны худалдааны  орлого болон хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багасч энэ оны хоёр дахь хагаст л гэхэд орлого нь 46 хувиар буурсан гэнэ. Германы Deutsche” банк нь 141 жилийн түүхтэй, дэлхийд алдартай олон улсын хөрөнгө оруулалтын банк бөгөөд дэлхийн 70 гаруй улсад хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг аж. 

Э. Анхтуяа  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж