“Ict expo” үзэсгэлэн маргааш нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

“Ict expo” үзэсгэлэн маргааш нээгдэнэ

Мэдээлэл харилцаа холбооны салбарын шилдгүүдээ тодруулдаг “ICT EXPO 2010” үзэсгэлэн маргааш “Мишээл экспо” төвд нээлтээ хийх гэж байна. Тав дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх юм.

Үзэсгэлэнг дэлгэн сонирхуулах хугацаанд мэдээлэл, технологийн салбарын компаниудын шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологи,  менежмент, үйлчилгээ зэргийг харгалзан, шилдгүүдийг шалгаруулах ажээ. Мөн энэ үеэр Кибер спортын улсын аварга шалгаруулах тэмцээн, Онлайн контентын форум зэргийг зохион байгуулах юм.  Үзэсгэлэн нь зөвхөн мэргэжлийн хүмүүст хамааралтай биш бөгөөд сүүлийн үеийн технологийн хөгжил ямар түвшинд явж байгаа, ямар загварын утас шинээр нэвтэрсэн зэрэг иргэдэд хэрэгтэй өдөр тутмын дэлгэрэнгүй мэдээлэл авч болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж