А.Бакейг ТББХ-ны даргаар баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

А.Бакейг ТББХ-ны даргаар баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, УИХ-ын гишүүн А.Бакейг гишүүдийн 97.5 хувийн саналаар дэмжин, баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд 40 гишүүн оролцсоноос 39 нь дэмжиж, УИХ-ын гишүүн А.Бакей Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга боллоо. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад байна. Энэ хооронд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үүрэг хүлээлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж