Английн жүжигчин Кейра Найтли Францын алдарт загвар зохион бүтээгч Карл Лагерфельдийн загваруудад дурласан гэнэ. Алдарт дуучин Аделийг хэтэрхий тарган, Английн дээд язгууртан Пиппа Миддлтоныг гаднах төрхөндөө анхаардаггүй гэж хатуухан шүүмжилсэн Карл Найтлигийн дүр төрхийг өөрчлөхөөр шийдсэн бололтой. “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Жинхэнэ хайр”, зэрэг олон киногоороо үзэгчдийн танил болсон Найтли энэ удаа Шанелийн загвар зохион бүтээгчдийн хувцсаар стилиэ өөрчилжээ. 27 настай жүжигчин бүсгүйн готик стилийн зурагнууд 78 настай алдарт дизайнерийн “Bazaar” сэтгүүлд тавигдсан гэнэ. Тэрбээр уг сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Карл үнэхээр гайхалтай мэдрэмжтэй дизайнер, бас тэр таван өөр хэлээр ярьж чаддаг” хэмээн ярьжээ. Тэрбээр өмссөн хувцас нь өөрт ихээхэн таалагдсан тухайгаа мөн ярьсан гэнэ. Оскарт нэр дэвшиж байсан жүжигчин бүсгүй өнгөрсөн таван сард сүй тавьсан юм.
Э.АНХТУЯА