Малчид, тариаланчдад трактор олгожээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Малчид, тариаланчдад трактор олгожээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлвэрийн яамныхан урд хөршөөс хадлангийн иж бүрэн тоноглолтой 892, энгийн тоноглолтой 1264 трактор авчрахаар гэрээ байгуулжээ. Газар тариалан, хадлан тэжээлийн үе эхлэх гэж буй энэ өдрүүдэд дээрх тракторуудаас авах хүсэлтийг олон хүн ирүүлжээ. Түрүүчээс нь хөдөөгийнхөнд олгож эхэлсэн ч зарим трактор нь гаалийн бүрдүүлэлтээс болоод хойшилсон тул малчид, тариаланчид  ачуулах машинаа хүртэл хөлсөлж, хаа холоос ирээд 4-5 хоног яамны үүд сахиж байсан. Тэгвэл Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дархан-Уул, Ховд аймгаас ирсэн тэдний хувьд уржигдар зорьсон хэргээ бүтээгээд нутаг руугаа буцжээ. Үлдсэн тракторуудын сэлбэг хэрэгслийг чингэлэгт ачин оруулж ирсэн даруйд нь орон нутгийн захиргаанд мэдэгдэж, малчид, тариаланчдад хуваарилана хэмээн “Өнөөдөр” сонинд  мэдээлжээ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж