Чөлөөтийнхөн олимпод мордлоо

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн олимпод мордлоо

Лондонгийн зуны олимпийн наадмаас гурван медаль “онилоод” буй Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Эрэгтэйчүүдийн долоон жингээс дөрөвт нь, харин эмэгтэйчүүдийн олимпийн дөрвөн жинд бүтэн багаар оролцохоор болсон чөлөөтийн тамирчид Болгарт очиж, тэнд бэлтгэлээ үргэлжлүүлж байгаад 5-нд олимпийн нийслэлийг зорих ажээ. Өмнө нь мөн Болгарт очиж, нэг сар гаруй хугацаанд бэлтгэл базаасан чөлөөтийн тамирчдын салхийг хагалж, Гавьяат тамирчин С.Батцэцэг, ОУХМ Д.Отгонцэцэг нар наймдугаар сарын 8-нд олимпийн дэвжээнд зодоглоно. Олимпийн чөлөөт бөхийн тэмцээн 8-нд ийнхүү эмэгтэйчүүдийн барилдаанаар эхлэх бол эрчүүдийн өрсөлдөөн 10-наас эхлэх юм. Харин сугалаа наймдугаар сарын 6-нд тодрох ажээ.

Чөлөөтийн тамирчдын олимпийн наадамд барилдах хуваарь:

VIII.8-нд:

Д.Отгонцэцэг /эмэгтэй, 48 кг/
С.Батцэцэг /эмэгтэй, 63 кг/

VIII.9-нд:

С.Бямбацэрэн /эмэгтэй, 55 кг/
О.Бурмаа /эмэгтэй, 72 кг/

VIII.10-нд:

Б.Наранбаатар /эрэгтэй, 55 кг/
П.Өнөрбат /эрэгтэй, 74 кг/

VIII.11-нд:

О.Үйтүмэн /эрэгтэй, 84 кг/
Ж.Чулуунбат /эрэгтэй, 120 кг/

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж