Бритнигийн “үнэтэй” төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Бритнигийн “үнэтэй” төлөвлөгөө

Попын гүнж алдарт дуучин Бритни Спирс өөрийнх нь төлөөлөгч байсан сүйт залуу  Жэсон Травиктай гэрлэхээр болсон билээ. Тэд хуримаа  ирэх арван хоёрдугаар сард хийхээр товлосон байна. Одоогоор АНУ-ын телевизийн “X Factor” шоуны шүүгч хийж буй алдарт од маань өвөл болох хуримандаа бэлтгэхээр шилдэг баг бүрэлдүүлээд байгаа гэнэ. Түүний дотны хүний хэлснээр энэхүү багт нь менежер, хувийн дасгалжуулагчаас гадна хуримын өмнө жингээ хасахад туслах шилдэг тогоочид багтаж байгаа аж. Бритни хуримын ёслол  дээрээ төгс, сайхан харагдахын тулд нүүрэндээ тогтмол арчилгаа, иллэг  массаж  хийлгэж байгаа гэнэ. Тэрбээр мөн ёс зүйн хичээл заадаг дамжаанд явахаар төлөвлөж байгаа аж. Бритни хуримандаа бэлтгэж супер төлөвлөгөө боловсруулаад байгаа бөгөөд үүнд нийтдээ 100 мянга гаруй фунт стерлинг зарцуулах аж. Түүний энэхүү төлөвлөгөөнд сарнайн дэлбээтэй, “Evian” брэндийн  рашаан устай онгоцонд гурван удаа хэвтэх гэх мэтийн сонирхолтой зүйлс багтаж байгаа юм байна. Энэхүү онгоцонд нэг удаа хэвтэхэд “Evian” брэндийн  1000 сав рашаан ус хэрэглэх бөгөөд 4000 фунт стерлинг зарцуулагдах аж. Ингээд та бүхэнд “Now” сэтгүүлд нийтлэгдсэн Бритнигийн  супер төлөвлөгөөг танилцуулъя:

  • 28,000 фунт стерлингийг “Борба” арьс арчилгааны брэндийн  бадмаараг болон алмазны орцтой бүтээгдэхүүнд зарцуулна. Энэ нь нэг бүр нь 7000 фунт стерлингийн үнэтэй.
  • 25,600 фунт стерлингийг  менежер, дасгалжуулагчийн цалин болон ёс суртахууны хичээлийн төлбөрт зарцуулна. Үүнд нэг долоо хоногт 3,200 фунт стерлинг зарцуулах бөгөөд хоёр сар үргэлжилнэ. 
  • 24,000 фунт стерлингийг  шилдэг тогооч нарын цалинд зарцуулна. Тэд мөн хоёр сар ажиллах бөгөөд тэдэнд долоо хоногт 3000 фунт стерлинг  төлнө.
  • 12,000 фунт стерлингийг сарнайн дэлбээтэй, “Evian” брэндийн рашаан устай онгоцонд хэвтэхэд зарцуулна. Нэг удаа ингэж хэвтэхэд 4000 фунт стерлинг зарцуулна.
  • 6,500 фунт стерлингийг хүчилтөрөгчөөр арьсандаа арчилгаа хийлгэхэд  зарцуулна. 
  • 6,000 фунт стерлингийг гурван удаа жижиг лазар мэс засал хийлгэх болон холимог арьсны арчилгааны гурвалсан үйлчилгээтэй бүтээгдэхүүнд зарцуулна. Энэ нь үрчлээг багасгаж, батга гарахыг зогсоож, нүүрийг хэлбэржүүлэх зэрэг үйлчилгээтэй. Энэ бүхэнд Бритни нийт 102,100 фунт стерлинг зарцуулах гэнэ.
Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж