Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Спортын их бүлд багтаж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулахаар хослон зүтгэж яваа спортын гэр бүл цөөнгүй. Тэсвэр тэвчээр, хатуужил, эр зориг гаргаж, өөрийгөө ялан дийлэхийн цаана орших амжилт өөд тэмүүлж яваа бахархам хосууд өдгөө ч Лондонгийн олимпийн талбарт өрсөлдөж байна. Олимпийн галын шугамд биеэ бэлтгэн буй Монголын тамирчдаас О.Гүндэгмаа + Х.Цагаанбаатар, С.Ням-Очир + П.Лхамдэгд, Ц.Мөнхзаяа + Х.Болдбаатар, Б.Сэр-Од + О.Оюунтуяа гээд их спортод сэтгэл зүрхээ зориулсан гэр бүлийн гишүүд багтжээ. Ялалтын амтаа хуваалцаж, ялагдлын гашуунаа дундалж, хоёр биенээ ирлэж яваа хосууддаа амжилт хүсье.

Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, түүний гэргий Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа

Лондонгийн олимпийн наадмын жүдо бөхийн 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ С.Ням-Очир, түүний сүйт бүсгүй, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд олимпийн татамид зодоглох П.Лхамдэгд

Лондонгийн олимпийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж, хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарсан ОУХМ Ц.Мөнхзаяа, түүний нөхөр Монгол Улсын Гавьяат тамирчин, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар

Монгол Улсын Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од, түүний гэргий бөгөөд дасгалжуулагч О.Оюунтуяа


С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж