“Монгол орноороо аялцгаая-Эко аялал III”-ыг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өнгөрсөн сард зохион явуулжээ. Тус аяллын маршрут нь Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай аймгийг хамарсан байна. Түүнчлэн Тарвагатай нурууны байгалийн цогцолбор газар, Хөвсгөл, Архангай аймгийг хамарчээ. Түүнчлэн тарвагатай нурууны байгалийн цогцолбор газар, Хөвсгөл, Архангай аймгийн БОАЖГ-ын хамт олон Завхан аймгийн Баянзүрхийн амралт, Бүст нуур, Хөвсгөл далай, Шанхайн нуруу, Сэлэнгэ мөрөн, Цагаан даваа, Хяргас нуур, Булган уул,Буганчулуун хөшөөнүүд, хиргисүүрүүд зэрэг түүх соёлын дурсгалт зүйл бүхий үзэсгэлэнт газруудтай танилцуулжээ. Эко аяллыг зохион байгуулчид аяллынхаа тухай баримтат кино хийхээр төлөвлөсөн байна. Тус аймгийн БОАЖГ –аас Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2010 онд “Ховдын сайхан байгаль- Эко аялал”-ыг зохион байгуулж эхэлжээ.
Э.САР