Салхин цахилгаан станцын ажил 40 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Салхин цахилгаан станцын ажил 40 хувьтай байна

Төвийн эрчим хүчний шинэ эх үүсвэр болох Салхин цахилгаан станцыг “Ньюком групп” Төв аймгийн Сэргэлэн суманд байгуулж байгаа. Энэ ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар Эрчим хүчний газраас мэдээлжээ. Одоогоор Салхин цахилгаан станцын барилгын ажил  өрнөж байгаа бөгөөд станцын суурийн хүзүүвч, эхний ээлжийн найман салхин турбин үүсгүүрийн 24 далбаа, бусад тоног төхөөрөмжийг барилгын талбайд авчирсан байгаа ажээ. Үндсэндээ эрчим хүчний шинэ үүсвэр 11 сар гэхэд ашиглалтад орсон байх юм байна. Ийнхүү салхин цахилгаан станц нь 50 мегаваттын хүчин чадалтай байх бөгөөд ашиглалтад орсноор жилдээ 170 сая квт. Цаг цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэж нийлүүлэх ажээ. Ингэснээр хоёр сая тонн усыг хэмнэх болон 200 мянган тонн түүхий нүүрс шатаахгүй байх боломжтой юм байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж