Монгол Улсын Ерөнхийлөгч Лондонгийн арилжааг нээжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Лондонгийн арилжааг нээжээ

Монгол, Их Британийн бизнес уулзалт долдугаар сарын 30, 31-нд Лондонгийн хөрөнгийн биржид болсон талаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллээ.

Уулзалтанд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  болон Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын нийт 200 гаруй төлөөлөгч оролцсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бизнес уулзалтын үеэр Лондонгийн хөрөнгийн биржийн нэг өдрийн арилжааг нээсэн байна. Энэ нь тус улсын хувьд, Лондонгийн олимп эхэлснээх хойшхи анхны арилжаа гэнэ.  Төлөөлөгчид бизнес уулзалтын ач холбогдлыг хоёр улсын бодит хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулахад чухал гэдгийг тодорхойлсон аж.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг өсч байгаа төдийгүй цаашид уг өсөлт эрчээ алдахгүй гэсэн таамаглалыг олон улсын экспертүүд үзээд буй энэ цаг үед олон улсын байгууллага болон хөрөнгө оруулагчид Монголын аж ахуй нэгж, бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоох нь эрс нэмэгдэж буй. Үүний нэг нь Монгол, Их Британийн энэхүү бизнес уулзалт болох тухай албаныхан онцолж байна. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж