
Америкийн баруун эргээс гаралтай рэппер өнгөрсөн даваа гаригт Нью Йорк хотод хэвлэлийн хурал хийж, цугларсан цөөхөн хүмүүст дараа нь "No Guns Allowed." Гэх мэт таван дуу зориулж дуулжээ. Уг дууны клипэнд түүний охин гардаг юм байна. Snoop Lion цомгийнхоо шинэ дууг ирэх есдүгээр сард Торонтод болох олон улсын кино наадмын нээлтэнд дуулах гэж байгаа аж. Ийнхүү Snoop нохой нэртэй байсан рэппер төрөл арилжсаныхаа дараа нэрээ Snoop арслан болгон өөрчилсөн байна.
Н.ЭНХ