Өмгөөлөгч С.Нарангэрэл өнгөрсөн даваа гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан хэд хэдэн томоохон албан тушаалтныг Н.Энхбаярын хэрэг т гэрчээр оролцуулахыг хүссэний дотор Ц.Мөнх-Оргил, Д.Сугар, М.Бадамжунай, Х.Наранхүү, Ш.Алимаа, Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа, Ш.Раднаасэд, Д.Чойжамц, Ц.Баатарсайхан, Биндэръяа, Б. Эрдэнэбилэг, Н.Баасанжав нарын нэрс багтаж байсан юм. Шүүх бүрэлдэхүүн үүнд “Дээрх хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг өчигдөр өгөөд байсан ч өнөөдөр Ц.Мөнх-Оргил, Б.Баатар, н.Энхболд нарын гурван хүнээс гэрчийн мэдүүлэг авахыг зөвшөөрсөн байна. Ингээд үдээс өмнөх шүүх хуралд хоёр гэрчийн мэдүүлгийг авч дууссан бол одоо н.Энхболд гэгчээс гэрчийн мэдүүлэг авах юм байна.
Шүүх хурал гэрчийн мэдүүлгээр үргэлжилнэ
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр хоёр дахь өдрөө Сүхбаатар дүүргийн шүүхэд үргэлжилж байна. Шүүх хурал хэсэг хугацаанд завсарлаад, үргэлжилж эхэллээ. Үдээс өмнөх хуралд Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, Гандантэгчинлэн хийдийн Гадаад харилцаа, олон нийт хариуцсан удирдлага асан Б.Баатар нар мэдүүлэг өгсөн бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр ТВ-9 телевизийн асуудлаар мэдүүлэг өгсөн Ц.Мөнх-Оргил “ТВ-9 телевизийг Н.Энхбаяр, Д.Чойжамц хамба нар хоёуланд нь өгч байгаа гэж ойлгосон. Тоног төхөөрөм гардуулж өгөх тэр үед би албаны шугамаар гадаад амьдарч байсан тул өөр хэлэх тайлбар байхгүй” хэмээн мэдүүлсэн аж.
Д.ЖАРГАЛ