Германы хувцас, загварын дизайнер Карл Лагерфельд хэлэх гэснээ улаан нүүрэн дээр нь шулуухан хэлчихдэг зантай нэгэн гэнэ. Тэрбээр саяхан Их Британийн гүнж Кейт Миддлтоныг хунтайжид яг тохирох сайхан бүсгүй гэсэн бол дүү бүсгүй Пиппа Миддлтоныг “Царайнаас нь авах юмгүй. Харин нуруунаас нь харвал юу юм гэхээс” гэжээ. Өдгөө 78 настай өвгөн дизайнер өнгөрсөн долоо хоногт Лондон хотод болсон загварын шоуны үеэр ирээдүйн хатан хааны стилийг магтаж, өөртөө зохисон хувцсыг сонгож чаддаг гэж магтсан гэнэ. Тэрбээр өмнө нь мөн Их Британийн дуучин Аделийг хөөрхөн царайтай, гэхдээ жаахан тарган” гэж хэлснээсээ болж, шүүмжлэлд өртсөн бөгөөд сүүлд нь Аделиэс уучлал гуйсан билээ. Харин Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүн Кейтийн дүү өвгөн дизайнер өөрийнх нь талаар юу гэснийг сонсоогүй байгаа бололтой.
Н.Энх