Хамгийн тансаг iPad-ны суурь

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Хамгийн тансаг iPad-ны суурь

Германы гэрэл зурагчин Жорж Динкл гэгч iPad-д зориулсан тансаг суурь бүтээжээ.

Энэхүү суурийн нэр нь "TonSchrein" бөгөөд бунхан мэт загвартай, полимер шавраар гайхалтай чамин хээ угалз гарган бүтээжээ.

Уг суурь нь бяцхан хаант улсыг санагдуулам чамин хийцтэй ба iPad-ийг тогтоохоос гадна спикерийн үүрэг гүйцэтгэх аж. Суурь нь дотроо гайхалтай цэвэрхэн дуугаралттай 2.1 спикертэй гэнэ. Жорж энэхүү сууриа өөрийн гараар өөртөө зориулж бүтээсэн ба худалдаалахгүй гэдгээ мэдэгжээ.

                                                                                              Т.Мөнхтүвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж