Их Британийн алдартай хөлбөмбөгч Дэвид Безхэмийн “Facebook”-ийн шүтэн бишрэгчид нь 20 саяд хүрчээ. Дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгийн клубт тоглож байсан Дэвид тэтгэвэрт гарсан хойноо хөлбөмбөгч гэдгээрээ хүмүүст дурсагдахыг хүсч байгаа гэнэ. Тэрбээр саяхан эрчүүдийн нэгэн сэтгүүлд “Би Английн спортын түүхэнд хамгийн шилдэг, хамгийн өндөр амжилтад хүрсэн хөлбөмбөгч гэж дурсагдахыг хүсч байна. Учир нь энэ бол өнгөрсөн хугацаанд миний бүхнээ зориулсан тэр зүйл. Гэхдээ хэн мэдэх вэ дээ?” хэмээн ярьжээ. Дэвид саяхан “Facebook”-т 20 сая найзтай болсондоо шүтэн бишрэгчиддээ талархлаа илэрхийлж, зургаа тавьсан байна. “Facebook” дэх түүний найзуудын дунд Их Британийн ирээдүйн хаан, угсаа залгамжлах хунтайж Уилльям, хунтайж Харри нар байдаг.
Н.Энх