В.Отгондэмбэрэл “Lexus-570”-аар гангарав

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

В.Отгондэмбэрэл “Lexus-570”-аар гангарав

 Төмөр замын ажилчид цалингаа нэмэхийг шаардаж, бослого тэмцэлдээ тулж байх зуур В.Отгондэмбэрэл дарга нь унаагаа сольсон шигээ гангарч явна. Төмөр замын вант улсын “эзэн” гээд дүрдээ итгэж, төмөр замын хөрөнгийг лусын хааны сан хөмрөг шиг санадаг В.Отгондэмбэрэл саяхан 120-хон мянган “ногоон” буюу 170 гаруй сая төгрөгийн үнэтэй “Lexus-570” машин авч гангарчээ. Эрхэм даргыг шинэхэн машинаараа сүнгэнэж, хотын хамгийн тансаг ресторануудаар зочилж байх зуур ажилчид нь нүдээ улайтал шөнийн жижүүрт “тулаа” хийж, цалин нэмэх болов уу гэж горьдож сууна. Гэгээн дүрийг нь хааяахан хардаг даргаа шинэ машинаар салхи татуулан өнгөрөхөд нь ажилчид “Бараг л нэг бүхэл бүтэн цех, тасгийнхны орох оронгийн үнэтэй машин даа” гэж шүүрс алдаж байдаг гэнэ. Басхүү В.Отгондэмбэрэл 120-хон мянган ам.доллараар машин авах юу ч биш, хамтарсан нийгэмлэгийн хөрөнгөөр хэд дахин нугарсан “шахаа” хийж байдаг түүний хувьд энэ бол “үдийн будаа”-ны дайны л мөнгө гэлцэж байна.

Б.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж