Булган аймгийн цагдаагийн байгууллагын 91 жилийн ой тохиожээ. Ойн баяраар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Засаг дарга, хамтран ажилладаг хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд болон ахмад настангуудаа урьж, тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Арга хэмжээний үеэр Засаг даргын хүндэт жуухаар жижүүрийн албаны ерөнхий зохицуулагч Д. Жаргалсайхан, замын цагдаагийн тасгийн байцаагч Б.Бүрэнтөгс, Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч П.Мягмарсүрэн, Монголын залуучуудын холбооны “Цэргийн алдар” алтан медалиар эрүүлжүүлэн баривчлах байрны цагдаа Д.Батмөнх, Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч Б.Мөнхжаргал, Мөн холбооны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар олон нийттэй харьцах албаны ахлах байцаагч Т.Норпил, “Тэргүүний залуу” алтан медалиар мөрдөн байцаагч Ж.Ганбаяр, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн шагналаар эрүүлжүүлэн баривчлах байрны эмч Т.Энхчимэг, үйлчлэгч Ц.Соёл-Эрдэнэ нарыг тус бүр шагнажээ.
Э.Сар