Мэргэжлийн боловсролын хүртээмжийг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн боловсролын хүртээмжийг сайжруулна

Мэргэжлийн боловсрол, сургалтын газраас “Мэргэжлийн боловсрол, сургалт: хүртээмж, чанар, нийгмийн үр өгөөж” сэдэвт сургалтыг нийслэлд наймдугаар сарын 13-15-ны өдрүүдэд хийх гэж байна.

Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран Худалдан авах ажиллагааны хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх болон “Чадамжид суурилсан сургалт үнэлгээ”-ний сургалтыг наймдугаар сарын 13, 14, 15-нд Барилгын Политехникийн коллежийн байранд хийх юм байна. Сургалтад мэргэжлийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого боловсруулах төвшинд ажилладаг албан хаагчид хамрагдах ажээ. Энэ үеэр сургалтын давтлагыг хийж, дүгнэх шалгалт авах гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж