“Нүүдлийн урлан” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

“Нүүдлийн урлан” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монголын урлагийн зөвлөл, Солонгосын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулах “Цаг хугацаа ба орон зай”, “Нүүдлийн урлан 2012” хөтөлбөр тун удахгүй эхлэх гэж байна. Уг хөтөлбөр ирэх наймдугаар сарын 17-23-нд Хөвсгөл аймагт,  24-30-нд Улаанбаатар хотод үргэлжлэх нь ээ.

“Нүүдлийн урлан 2012” хөтөлбөрийн зорилго нь Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, уран бүтээлчид болон урлагийн нийгэм болон орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж. Уг хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлчид бөөгийн толиноос ойсон гэрэл буюу “Тусгал” сэдвийн хүрээнд ажиллах юм байна. Ингэхдээ дүрслэх урлаг, орчин үеийн урлаг буюу инстоляци, перформенс, медиа урлаг, бүжиг гэсэн төрлүүдээр уран бүтээлээ хийх нь ээ.  

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж