ОХУ-ын гаальчид Улаанбаатарт зочилжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

ОХУ-ын гаальчид Улаанбаатарт зочилжээ

ОХУ-ын төвийн гаалийн газрын удирдлагууд Улаанбаатар хот дахь гаалийн газрын үйл ажиллагаатай 2012 оны долдугаар сарын 27-ны өдөр танилцаж, харилцан туршлага солилцлоо. Уулзалтаар хоёр талын гаалийн байгууллага харилцан мэдээлэл солилцож, цаашдаа хамтран ажиллах чиглэлээ тохирч, хамтран ажиллах болов. Энэхүү уулзалтад Улаанбаатар хот дахь гаалийн газрын дарга С.Цэцэгээ, орлогч дарга Н.Энхцогт, ОХУ-аас Төвийн гаалийн газрын дарга С.Н.Прусов, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Е.Н.Анчипорова, Гаалийн дотоод хяналт-зохион байгуулалтын албаны дарга Е.А.Ботов, даргын туслах О.А.Костин нарын төлөөлөгч оролцлоо. Улаанбаатар хот дахь гаалийн газар Монгол улсад хийгдэж буй нийт гаалийн бүрдүүлэлтийн 60 орчим хувийг дангаараа хийдэг. Иймээс Сэлэнгэ аймаг дахь гаалийн газартай хамтран ажиллахаас гадна Улаанбаатар хот дахь гаалийн газартай илүү өндөр түвшин хамтран ажиллахаа ОХУ-ын Төвийн гаалийн газрын төлөөлөгчид мэдэгдлээ гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж