Өнөө үед хүмүүс гар утас, нөүтбүүк, компьютер гээд хаанаас л бол хаанаас интернетэд холбогдох боломжтой болсон ба видео чатны эрэлт хэрэгцээ ихэсч байгаа билээ. Текст бичиж, харилцахын оронд онлайнаар нүүр нүүрээ хараад ярилцсан нь хүмүүсийн харилцаанд илүү дотно, сайнаар нөлөөлдөг аж. Гэвч камерын өмнө муухай харагдана гэдэг том асуудал. Таны харилцагч таныг зөвхөн нэг өнцгөөс нэг л камераар харж байгаа тул тэрхүү ганц камерт сайхан харагдах нь тийм ч хэцүү биш.
1. Гэрэлд суу
Та гэрэлд гарч сууснаар таны нүүрэн дээр ямар ч сүүдэр харагдахгүйгээс гадна илүү цоглог харагдах болно гэдэгт итгээрэй. Харин хэт тод гэрэлтэй бол та тийм ч сайхан харагдахгүй шүү.
2. Нүдний холбоо үүсгэ
Хүмүүс сайн яриа өрнүүлэхийн тулд нүд нүдээ харж ярих шаардлагатай болдог. Харин одоогоор таны харилцагч ганцхан нүдтэй гэдгийг санаарай, тэр бол вэбкамер.
Тиймээс та дэлгэц рүү байнга хараад байх биш вэбкамер руу харж ярих хэрэгтэй. Ингэснээр та болон таны харилцагчийн хооронд илүү дотно харилцаа үүсэх болно.
3. Ард хэсгээ шалга
Таны харилцагч ганцхан таны дүрсийг биш ард талыг тань ч бас харж байгаа. Тиймээс та фоноо сайн бодож сонгох хэрэгтэй ба болж өгвөл цулгуй, бараан өнгийн байлгах хэрэгтэй. Ингэснээр камерт та фоноосоо салж тод харагдах болно. Мөн камерын өмнө олон өнгийн эрээн хувцас өмсөхгүй байхыг хичээгээрэй.
4. Цэх суух
Камерт зөвхөн таны царай ч биш биеийн тань тодорхой хэсэг гарч байгаа гэдгийг санаарай. Та камерын өмнө цэх сууснаар илүү өндөр бөгөөд эрч хүчтэй харагдах болно.
5. Камераа зөв байрлуул
Ихэнх хэрэглэгчид вэбкамераа дэлгэцний хажууд буюу доогуур тавьдаг нь судалгаагаар батлагдсан ба камераа доогуур тавьснаар таны нүүр илүү хавтгай харагддаг бөгөөд харилцагчид тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй. Тиймээс та камераа өөрийгөө сайхан харагдах зөв өнцөгт байрлуулах хэрэгтэй. Болж өгвөл цэх урдаа байрлуулвал та камерт сайхан харагдах болно.