Перугийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Перугийн Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Перу  Улсын  Элчин сайд ноён Харолд Форсид өнөөдөр итгэмжлэх жуух  бичгээ өргөн барилаа. Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдыг хүлээн авч уулзав. Хоёр улсын хувьд эдийн засгийн чухал салбарууд нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбар, мөн хоёр улс өндөрлөг уулын бүсэд оршдог зэрэг нийтлэг, адил төстэй зүйлүүд байгаа нь дээрх салбаруудад олсон ололт амжилтаасаа харилцан суралцах, туршлага солилцох, хамтран ажиллах нэгэн чиглэл байж болохыг Ерөнхийлөгч Ц.элбэгдорж цохон тэмдэглээд Монгол Улс АПЕК-тэй хамтран ажиллах, цаашид гишүүнээр элсэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж