Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 85 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ үйл явдалд зориулж БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, ахлах хурандаа Сунь Шюйшэн өчигдөр орой хүлээн авалт хийсэн юм. Уг арга хэмжээнд гадаад орнуудаас Монгол Улсад суугаа ЭСЯ-дын дипломат ажилтнууд, цэргийн атташе нар, Монгол Улсын БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабын ажилтнууд, яам, тамгын газрынхан оролцлоо.
Хятадын ЭСЯ-ны Цэргийн атташе ахлах хурандаа Сунь Шюйшэн Элчин сайд Ван Сялуны нэрийн өмнөөс хүрэлцэн ирэгсдэд баяр хүргэж Монгол Улс, БНХАУ-ын хооронд цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Д.ОЮУН