Дурсгалт газруудыг бүртгэн баримтжуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Дурсгалт газруудыг бүртгэн баримтжуулжээ

БСШУЯ-ны яамны харьяа Соёлын өвийн төв, Төв аймгийн музейтэй хамтран Төв аймгийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйл болох булш, хиргисүүр, хадны зураг, бичээс, хүн чулуу, сүм хийд, эртний хотын туурь зэргийг бүртгэлжүүлэх, мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулжээ. Төв аймгийн Цээл, Жаргалант, Сүмбэр, Баянчадмань,Угтаал, Цайдам, Заамар, Борнуур зэрэг сумдад ажиллаж тухайн сумдад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалыг биечлэн үзэж дурсгалын координатын цэг, хэдий үед холбогдох зэрэг асуудлыг тогтоон орон нутгийн хариуцсан ажилтнуудад арга зүйн зөвлөгөө өгснөөр тухайн дурсгалыг гэрээгээр хамгаалуулж хамгаалалтын байдлыг сайжруулсан байна. Мөн аймгийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдээгүй 33 дурсгалыг нээн илрүүлж улсын бүртгэл мэдээллийн санд оруулжээ. Монгол нутагт оршин буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг анхан шатны байдлаар бүртгэн баримтжуулах, тоолох, хадгалалт хамгаалалт, ашиглалтын байдалд судалгаа хийх, Монгол дахь  түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг олон нийтэд сурталчлах зорилгоор Соёлын өвийн төвөөс ”Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгал”цуврал ном гаргаж байгаа юм байна. Цаашид Төв аймгийн сумдын түүх соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулж  дурсгалын зурагт каталоги гарах аж.

Г.Хишигсүрэн /Төв аймаг/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж