Фелпс олимпийн 19 медальтай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Фелпс олимпийн 19 медальтай боллоо


“Загасан хүн” хочит АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс шигшээ
багийн тамирчдын хамт эрэгтэйчүүдийн 4х200 метрийн буухиа, чөлөөт
сэлэлтийн төрөлд түрүүлж, олимпийн наадмаас 19 дэх медалиа хүртэж, түүхэн
амжилтын эзэн боллоо. Өдгөө 27 настай тэрбээр буухиа уралдааны
төгсгөлийг хийж, америкчууд зургаан минут, 59.70 секундын амжилт
үзүүлсэн байна. Бээжингийн олимпийн наадмаас найман алтан медаль хүртэж,
агуу амжилтын эзэн болж байсан Фелпсийн хувьд энэ нь олимпийн наадмын
15 дахь алтан медаль нь юм.

Буухиаг Рьян Лохте эхлүүлсэн бөгөөд сүүлийн тамирчин гараанаас гарахын
өмнө өрсөлдөгчөөсөө хэдийнэ дөрвөн секундын давуутай болоод байжээ.
Эцсийн дүндээ мөнгөн медаль хүртсэн Францын багаас 3.07 секунд, хүрэл
медалийн эзэн болсон БНХАУ-ын багаас 3.53 секундээр илүү амжилт үзүүлсэн
байна.


С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж