Венесуэль “Меркосур”-т гишүүнээр элсжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Венесуэль “Меркосур”-т гишүүнээр элсжээ

Венесуэль улс Өмнөд Америкийн худалдааны бүлэг “Меркосур”-т элсэх хүсэлт гаргаснаас хойш зургаан жилийн дараа хүсэлтийг нь хүлээн авсан байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес энэхүү үйл явдлын ёслолын ажиллагаанд оролцохоор Бразиль руу явжээ. Энэхүү айлчлал нь түүний хувьд хавдар туссанаасаа хойш гадаад оронлуу хийж буй анхны албан ёсны айлчлал юм байна. Уго Чавесыг Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русеф болон “Меркосур”-ын бусад гишүүн орнуудын удирдагчид урьжээ. “Меркосур” нь Өмнөд Америкийн орнуудын хоорондох  улс төр болон эдийн засгийн зөвшилцлийн бүлэг юм. Энэ бүлэгт Аргентин, Бразиль, Парагвай, Урагвай зэрэг орнууд багтдаг бөгөөд одоо Венесуэль улс мөн багтах болсон байна. Үүнээс урьд Венесуэль улсыг тус холбоонд нэгтгэх боложтой байсан ч өнгөрсөн зургадугаар сард Парагвайн Ерөнхийлөгч Фернандо Лугод итгэл үзүүлэх эсэх асуудлаас болоод түр хойшлуулж байжээ. Мөн тус улсын “Меркосур”-т нэгдэх явц Ерөнхийлөгч Уго Чавесийн ардчилсан намд хамаарах мандатын асуудлаас болж нэг жил саатсан байна. Бразилийн Гадаад хэргийн сайд “Венесуэль улсыг тус холбоонд нэгтгэснээр бүлэглэлийн стратегийн байр суурь өөрчлөгдөж, Карибын орнуудаас эхлээд өмнөд тивийн орнууд хүртэл байр суурь нь өргөжинө.” гэж мэдэгджээ.

Тэрбээр “Меркосур нь эрчим хүчний сэргээгдэх болон сэргээгдэшгүй эх үүсвэрүүдийг өөртөө нэгтгэсэн бөгөөд дэлхийн эрчим хүчний салбарт байр сууриа эзэлсэн.” гэж мэдэгдсэн байна. Бразильд болох чуулга уулзалтаас өмнө Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес Бразилаас энэ жилийн эцсээр “E-190” гэх зургаан онгоц худалдан авахаар тохиролцон, Ерөнхийлөгч Дилма Русефтэй тусгай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Венесуэль улс “Меркосур” бүлэглэлд нэгдсэн ч маргаантай асуудлууд нь хэвээр үлдэж байгаа бөгөөд дотоодын үйлдвэрүүд нь Аргентин, Бразил зэрэг орнуудаас аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд хямд үнээр орж ирнэ гэж эмээж байгаа аж. “Меркосур”-н хамтрагчид дунд Боливи, Чили, Колумб, Перу зэрэг орнууд байдаг хэдий ч тэд гол шийдвэр гаргах  болон эрх мэдлийг сонгоход нөлөөлөх нь бага ажээ.

Б.АНХТУЯА 
   
Эх сурвалж: bbc.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж