Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсний дотор томилгоо байж болзошгүй аж. Гэхдээ энэ асуудлыг нууц гэсэн томъёоллоор оруулах бололтой. Хэлэлцэх асуудлын дараалалд Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нууц асуудал оруулахаар төлөвлөжээ. Энэ нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг өөрчилж, шинэ даргыг томилох томилгоо байж мэдэх тухай эх сурвалж хэллээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн асан Д.Загджавыг Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар томилох сураг байна. Одоо дээрх нийгэмлэгийг Т.Очирхүү удирдаж байгаа юм. Тэрбээр хоёр жил шахам хугацаанд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг даргалж буй билээ.
Г.ДАРЬ