Филиппиний Элчин сайд Ерөнхийлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Филиппиний Элчин сайд Ерөнхийлөгчтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өнөөдөр Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд ноён Франциско Ло Бенедикто Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Филиппиний Элчин сайдыг хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа аялал жуулчлал, боловсрол, соёлын харилцаа, бизнесийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх талаар ярилцав. Монгол Улс, Филиппин Улсын хооронд 1973 оны 10 дугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж