Засгийн газрын хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлж байна. Ээлжит 41 дүгээр хуралдааны эхэнд казах иргэдтэй холбоотой асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Харьяат болох, харьяатаас гарах хялбарчилсан журам, хоёрдмол харьяалал үүсэхээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах Казахстан улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлэх юм байна. Үүний дараа Дамжуулан зээлдүүлэх гэрээний тухай, Тусгай зөвшөөрлийн тухай, Тэмцээн зохион байгуулах тухай, Монголын оюутны наадам зохион байгуулах тухай зэрэг нийт зургаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Харин танилцуулах асуудлын хүрээнд одоогийн Засгийн газрын нэгэн бүрэн эрхийн хугацаанд буюу 2008-2012 онд Монгол Улсын эдийн засаг, нийгэмд гарсан хөгжлийн гол ахиц өөрчлөлтүүд, өнөөгийн байдлын талаар хэлэлцэхээр болжээ. Мөн Хуурамч эмтэй тэмцэх тухай, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн талаар гэх зэрэг дөрвөн асуудалтай танилцах юм байна.

НЭМЭЛТ: 11.50

УБТЗ-ын даргыг томилж магадгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэхээр төлөвлөсний дотор томилгоо байж болзошгүй аж. Гэхдээ энэ
асуудлыг нууц гэсэн томъёоллоор оруулах бололтой. Хэлэлцэх асуудлын
дараалалд Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж нууц
асуудал оруулахаар төлөвлөжээ. Энэ нь “Улаанбаатар төмөр зам” хувь
нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг өөрчилж, шинэ даргыг томилох томилгоо
байж мэдэх тухай эх сурвалж хэллээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн асан
Д.Загджавыг Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь
нийлүүлсэн нийгэмлэгийн даргаар томилох сураг байна. Одоо дээрх
нийгэмлэгийг Т.Очирхүү удирдаж байгаа юм. Тэрбээр хоёр жил шахам
хугацаанд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг даргалж
буй билээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж