БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Хилийн хорио цээрийн ерөнхий газрын дарга Сы Зиньфу тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын МХЕГ, БНХАУ-ын ЧХШХЦЕГ болон хоёр улсын хилийн боомтуудын хоорондын хамтын ажиллагаа болон хоёр улсын хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын чанар аюулгүй байдал, хилийн боомтын хяналт шалгалтаар илэрч байгаа зөрчил дутагдалын талаар харалцан ярилцаж шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх ажлыг хэлэлцлээ. Уулзалтын үеэр ХМХГ-ын дарга Л.Төгсбаяр Хилийн боомтоор бүтээгдэхүүн нэвтрүүлэх үеийн хяналт шалгалт түүнд тулгарч буй бэрхшээлийн талаар хэлэлцсэн бөгөөд мал, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импортын асуудлыг ч хөндсөн чухал ач холбогдолтой уулзалт болсон юм. Цаашид хоёр тал харилцан хамтран ажиллаж дээрх асуудлуудад анхаарлаа хандуулж, хоорондын уялдаа холбоогоо сайжруулж, нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн юм гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзав
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Б.Эрдэнэбилэгт өчигдөр /07.31/ БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газрын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Хилийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Төгсбаяр, Хүнс хөдөө аж ахуй хяналтын хэлтсийн дарга Ч.Арилдий, Эрсдлийн үнэлгээ, удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхөө, Гадаад харилцааны албаны дарга Б.Пүрэвжав болон ХХААҮҮХГ-ын мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын ахлах байцаагч Г.Элдэв-Очир Д.Батжаргал нар төлөөлөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцов.