![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/8/286d4f55fd93a000/9cfd6b6b302e0ef4original.jpg)
Энэ олимпийн наадамд ОХУ-ын эрэгтэй жүдочид онцгой сайн байна. Оросын баг эхний таван өдөрт ердөө хоёрхон алтан медаль аваад байгаа ба хоёуланг нь жүдочид авсан билээ. Сонирхолтой нь 60 кг-д түрүүлсэн Арсен Галстян, 73 кг-д түрүүлсэн Мансур Исаев нар хоёул Дагестан гаралтай жүдочид. Харин 66 кг-д мөн л Кавказын бөх буюу Гүржийн Лаша Шавдатуашвили түрүүлсэн нь сонин. Гурав дараалсан Кавказын түрүүг өнөөдөр 81 кг-ийн жинд Өмнөд Солонгосын бөх, 2008 оны олимпийн мөнгөн медальт Ким Жэ Бум уран мэхийг үзүүлж, өрсөлдөгч бүрээ шороодуулсаар олимпийн аварга боллоо. Кавказуудын энэ амжилт чөлөөт бөхөд ч үргэлжлэх биз ээ.
Б.ХОСБАЯР(Лондон хотоос мэдээлэв.)