-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо бол өвөрмөц бүтэц бүрэлдэхүүнтэй учраас бүрэн эрхийн хугацаанд гүйцэтгэх үүрэг нэлээд ачаалалтай байх болов уу гэж бодож байна. Мөн байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны дараа дахин хуралдах байх гэж бодож байна, Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулаад УИХ-ын үйл ажиллагааг тогтвортой тасралтгүй явуулах ямар боломж байна, энэ чиглэлээр бид санал солилцох шаардлагатай байгаа.
-Байнгын хороодыг бүрдүүлж ажиллахад амаргүй байх шиг, МАН-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй бол. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Өнөөдөр УИХ-ын даргаас УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд бичиг хүргүүлсэн. Түүнд та ямар байнгын хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах сонирхолтой байна вэ, хариугаа ирүүлээч ээ гэж. Одоогоор хариу ирээгүй байна, Хариу санал ирэх юм бол МАН-ын гишүүд аль ч байнгын хорооны гишүүнээр орж ажиллах эрх нь нээлттэй.
-Таны даргалах байнгын хороонд МАН-ын гишүүдээс хэдэн хүн орж ажиллах боломжтой байгаа вэ?
-Хуульд нэг байнгын хороонд 17-21 гишүүн харьяалагдаж ажиллана гэж заасан байдаг. Тийм учраас МАН-ын гишүүд хүсэлтээ гаргахад боломж нээлттэй байгаа.
-Танай намын бүлэг бас хуралдсан, гол хэлэлцсэн асуудал нь юу байв?
-Бүлгийн хурлаар цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. УИХ-ыг бүрдүүлэх ажлыг яаж тогтвортой явуулах вэ, үүсээд байгаа гацааг яаж арилгах вэ гэх мэтчлэн ярилцлаа. Үргэлжлүүлж хуралдахаар цаашид яах вэ гэдэг шийдэл тодорхой болно. Нэг зүйлийг онцолход чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахад Ардчилсан нам гацаагаад байгаа юм үгүй гэдгийг хэлэхийг хүсч байна.