Тагнуул хийсэн жирэмсэн эмэгтэйг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Тагнуул хийсэн жирэмсэн эмэгтэйг баривчилжээ

Лондон хотод лалын шашинт, пакистан эмэгтэйг алан хядах ажиллагаатай холбоотой мэдээлэл тараасан хэмээн баривчилжээ. Сэжигтэн нь Аян Хэйди гэгч 30 настай, жирэмсэн эмэгтэй байсан байна.  Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар  түүнийг өчигдөр буюу мягмар гаригт алан хядах ажиллагаатай холбоотой мэдээлийг дамжуулж хариуд нь их хэмжээний мөнгө авдаг гэсэн хэргээр ял оноохоор болсон байна. Аян Хэйди Лондонд  алан хядах ажиллагаатай холбоотой хэргээр ял сонсоод байгаа Пакистаны гурван иргэний нэг Ричард Дартын эхнэр гэнэ. Хэйдигийн өмгөөлөгч Фрида Хюссейн хэргийн талаарх мэдээлэл өгөхдөө “Хэйди жирэмсэн, ирэх хоёрдугаар сард төрнө. Түүнд ял оноох нь амь насанд нь ихээхэн аюултай. Тийм учраас шүүх түүний жирэмсэн байдлыг нь харгалзан үзэх хэрэгтэй” гэсэн байна. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж