Хангайн бүсэд хур бороо элбэг байна

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Хангайн бүсэд хур бороо элбэг байна

Энэ жил хур бороо ихтэй зун болж байгаатай холбогдуулах “Хурын шим” төв Хангайн бүсийн нутгаархи үйл ажиллагаагаа түр зогсоосон гэнэ. Одоогоор зөвхөн говийн аймгуудын орон нутгийн удирдлагуудаас хүсэлт гаргавал үүлэнд зориудаар нөлөөлөн хур тунадас оруулж байгаа аж. Хамгийн сүүлд Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд хур тунадас оруулжээ. Мөн Баянхонгор аймгийн говийн суманд бороо оруулсан байна. Тус төвийн захирал Д. Чулуунбат гуай : -Орон нутагт үүлэнд зориудаар нөлөөлөн хур тунадас оруулдаг 35 экспедиц ажиллаж байна. Говийн аймгуудад тус бүр хоёр байдаг. Мөн газрын генератор гэхэд Хангай, Хэнтийн нуруунд 16 ширхэг тавьсан байгаа. Үүлэнд зориудаар нөлөөлөхөөс гадна үүлний болон цаг уурын судалгааг аймаг сумын хэмжээнд хийж байгаа. Дэлхийн дулааралтай холбоотойгоор агаарын температур, уур амьсгалд их өөрчлөлт орж байна. Иймээс үүлэнд зориудаар нөлөөлөх ажлаа бодолтой явуулахгүй бол болохгүй боллоо гэж Ардчилал сонинд өгсөн ярилцлагдаа дурьджээ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж