Дундговийн наадмаас хурц арслан төрлөө

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Дундговийн наадмаас хурц арслан төрлөө

Дундговь аймгийн баяр наадам, "Их мандалын хурд-2012" говийн бүсийн даншиг наадам Мандалговь хотноо долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Дундговь аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Өсөх-Ирээдүй, М.Батжаргал, улсын начин Б.Чинзориг, Ч.Баянмөнх, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 512 бөх барилдсанаас Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат аймгийн начин Ганзоригийн Баяржавхлан ес даван түрүүлж, аймгийн хурц арслан цолны болзол ханган, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат улсын харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжав үзүүрлэжээ.

Их шөвөгт улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Б.Амарзаяа нар шалгарсан байна. Аймгийн хурц арслан А.Алтанхуяг наймд үлдэж, унасан бол Сайхан-Овоо сумын харьяат сумын заан Улаанхүүгийн Мөнхчулуун аймгийн харцага цолонд, Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Эрдэнэбатын Даш аймгийн начин цолонд хүрчээ.

Түрүү бөх: Ганзоригийн Баяржавхлан /аймгийн хурц арслан/

Үзүүр: Лхагвасүрэнгийн Пүрэвжав /Улсын харцага/

Их шөвөгт:

  • Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр
  • Улсын начин Баатарын Амарзаяа

Дунд шөвөгт:

  • Улсын начин Чотонгийн Баянмөнх
  • Аймгийн арслан Алтангэрэлийн Алтанхуяг
  • Сумын заан Батцэнгэлийн Чимэдвандан аймгийн харцага
  • Сумын заан Улаанхүүгийн Мөнхчулуун   аймгийн харцага

Бага шөвөгт:

  • Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Санжаасүрэнгийн Миарагчаа
  • Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Эрдэнэбатын Даш
  • Өлзийт сумын харьяат сумын заан Дагдангийн Цэнгэлбат
  • Архангай Өлзийт сумын заан Цэрэндолгорын Отгонбат      
  • Архангай Чулуут сумын заан Батжаргалын Чинбат
  • Өвөрхангай Богд сумын харьяат Хэвэлхүүгийн Энхчулуун  
  • Архангай аймгийн харьяат сумын заан Банзрагч нар бүгд аймгийн начин цолонд хүрсэн байна. 

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж