
Их шөвөгт улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Б.Амарзаяа нар шалгарсан байна. Аймгийн хурц арслан А.Алтанхуяг наймд үлдэж, унасан бол Сайхан-Овоо сумын харьяат сумын заан Улаанхүүгийн Мөнхчулуун аймгийн харцага цолонд, Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Эрдэнэбатын Даш аймгийн начин цолонд хүрчээ.
Түрүү бөх: Ганзоригийн Баяржавхлан /аймгийн хурц арслан/
Үзүүр: Лхагвасүрэнгийн Пүрэвжав /Улсын харцага/
Их шөвөгт:
- Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр
- Улсын начин Баатарын Амарзаяа
Дунд шөвөгт:
- Улсын начин Чотонгийн Баянмөнх
- Аймгийн арслан Алтангэрэлийн Алтанхуяг
- Сумын заан Батцэнгэлийн Чимэдвандан аймгийн харцага
- Сумын заан Улаанхүүгийн Мөнхчулуун аймгийн харцага
Бага шөвөгт:
- Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Санжаасүрэнгийн Миарагчаа
- Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Эрдэнэбатын Даш
- Өлзийт сумын харьяат сумын заан Дагдангийн Цэнгэлбат
- Архангай Өлзийт сумын заан Цэрэндолгорын Отгонбат
- Архангай Чулуут сумын заан Батжаргалын Чинбат
- Өвөрхангай Богд сумын харьяат Хэвэлхүүгийн Энхчулуун
- Архангай аймгийн харьяат сумын заан Банзрагч нар бүгд аймгийн начин цолонд хүрсэн байна.
Эх сурвалж: www.undesniibukh.mn