Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ

ХБНГУлсын Берлин хотноо  энэ сарын 11-нд болсон НАТО-гийн /ИСАФ/ Афганистаны аюулгүй байдлыг хангах олон улсын цэргийн хүчний ажиллагааны Умард бүс нутгийн командлалд цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга нарын анхдугаар хуралдаанд Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар оролцоод иржээ.
Тус хуралдаанд Афганистаны аюулгүй байдлыг хангах олон улсын Цэргийн хүчний ажиллагааны Умард бүс нутгийн командлалд цэрэг хандивлагч 17 орны Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга нараас гадна НАТО, Афганистаны удирдах албан тушаалтнууд оролцож, Афганистанд хэрэгжүүлж буй эвслийн ажиллагааны хэтийн төлөв, төлөвлөлтийн асуудлаар хэлэлцэн хамтарсан мэдэгдэл гаргалаа.  Тус хурлын үеэр Батлан хамгаалахын сайд Л.Болд ХБНГУ, БНУУ зэрэг орны Батлан хамгаалахын сайд нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Талууд Афганистаны аюулгүй байдлыг хангах олон улсын цэргийн хүчний ажиллагаанд хамтран оролцох тухай хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын тохиролцоонд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.
Түүнчлэн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав ХБНГУ-ын Зэвсэгт хүчний Жажин штабын дарга, генерал Волкер Векртэй уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан мэдээлэл солилцлоо. Уулзалтын үеэр хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласан ХБНГУ-ын Зэвсэгт хүчний зарим цэргийн албан хаагчдыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин алдар” медалиар шагнасныг гардуулжээ.  

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж