Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Залуусын дуртай цав цагаан үдэшлэг долоо дахь жилдээ болох гэж байна. Энэ жил “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор зохиогдох “Silence white-2012” шоу ирэх наймдугаар сарын 17-нд уламжлал ёсоор “Мишээл экспо” төвд болох юм. “Mongol Mix Project”-ын “Silence White” шоунд электро, транс хөгжмийг Монголын шилдэг DJ нар мэдрүүлэн, нэг үдшийг бут авах нь ээ. Харин залуус хэдийнэ тэсэн ядан хүлээдэг уг шоунд бэлдэн, цав цагаан гоёлоо зэхээд эхэлчихсэн гэнэ шүү.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж