Төвийн бүсийн даншиг наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Төвийн бүсийн даншиг наадам боллоо

Төвийн бүсийн даншиг наадмыг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, да лам Г.Цэрэнчимэдийн мэндэлсний 140 жилийн ойтой  давхцуулан тэмдэглэжээ. Уг наадмыг Төв аймгийн нутаг Хүй долоон худагт зохион байгуулав. Даншиг наадмын азарганы уралдаанд 202 хурдан морьд шандас сорьсноос Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Д.Сугарын цагаан хул азарга түрүүлж, аман хүзүүнд Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Ч.Ганзоригийн зээрд, гуравт С.Ганхуягийн хүрэн, Соёолон морьдын уралдаанд 204 хүлэг хурдаа сорьсноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн алдарт уяач Х.Түмэнбаярын богд халтар магнайлж, аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат МУ-ын манлай уяач Х.Бат-Эрдэнийн хонгор,  гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул  сумын МУ-ын тодманлай уяч Д.Ганбаатарын шарга тодорчээ.

Хязаалан насны уралдаанд 234 хүлэг уралдсанаас Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Д.Баянбатын хонгор түрүүлж, аман хүзүүнд Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул МХУ-ын тод манлай уяач Ц.Батсайханы сартай хүрэн давхиж, гуравт Булган аймгийн Могод сумын уугуул Н.Базаргарьдын марзан халзан уралджээ.  Харин их насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул МУ-ын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Д.Баясгалангийн суман хүрэн морь аман хүзүүдэж, гуравт Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул А.Отгонбаярын хар халзан давхижээ. Шүдлэнд Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Лувсанбалдангийн хээр магнайлж, Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Назаргарьдын хул аман хүзүүдэж, гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Бямбацогтын шарга тус тус эхний гуравт давхижээ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж