Орон нутгийн татварын алба унаатай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Орон нутгийн татварын алба унаатай боллоо

Татварын Ерөнхий газраас зарим аймгийн Татварын хэлтсүүдийг автомашинтай болгожээ. Ингэснээр татварын албаны ажил гүйцэтгэх чадамжийг дээшлүүлэх, орон нутгийн татварын хэлтсүүдийг чадавхижуулах бодлоготой гэнэ. Эхний ээлжинд Налайх дүүргийн татварын хэлтэст мөн Өмнөговь аймгийн Татварын хэлтэст өгөөд байгаа аж. Авто машиныг Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр гардуулжээ. Орон нутгийн Татварын хэлтсүүдээ унаажуулж буйд хэлтсийн дарга нар Үндэсний татварын албаны удирдлагуудад талархал илэрхийлэв. Энэ ажил цаашид үргэлжлэх бөгөөд бүх аймгуудын татварын хэлтсүүд унаатай болоход ойрхон байгаа  аж.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж